БНСУ дэх  Монгол Улсын Консулын газрын яаралтай тусламжийн утас руу холбогдоход “Битгий залгаад бай” хэмээн ундууцсан 

БНСУ дэх  Монгол Улсын Консулын газрын яаралтай тусламжийн утас руу холбогдоход “Битгий залгаад бай” хэмээн ундууцсан 

БНСУ-ын ГИХГ-ын саатуулах байранд аавын хамтаар 20 гаруй хоног хоригдож буй хоёр настай монгол хүүд Консулын газраас туслахаас татгалзаж "Битгий утас руу залгаад бай" хэмээн уурлажээ.

Тээлтийн 36 дахь долоо хоногт буюу дутуу төрсний улмаас эмнэлгийн байнгын хяналтанд байх шаардлагатай хоёр настай монгол хүү БНСУ-д эмчлүүлж байх явдцаа Сувоны Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнуудад аавын хамтаар баригдан саатуулах байранд 20 гаруй хоног хоригдож буй талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл хүүг эмчилж байсан “Ажү Дэ” эмнэлгээс нь хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодорхойлсон бичгийг гаргажээ.

Тус бичигт “Төрөх үеийн амьсгалын замын хямрал, уушгины артерийн гипертензийн байнгын синдром оноштой” гэжээ. Тиймээс эмнэлгийн байнгын хяналтад байх шаардлагатай гэсэн байна.

Гэтэл  Сувон  Гадаадын иргэн харьяатын газраас хүүг өнөөдрийг хүртэл хорьсоор байна. Хүүг аавын хамтаар саатуулах байрнаас суллахаар “БНСУ дэх гадаад иргэдийн эрхийг хамгаалах” ТББ болон тус улсад амьдардаг монголчууд хөөцөлдөн ажиллаж байгаа юм. Тэд энэ хүрээнд БНСУ дэх  Монгол Улсын Консулын газрын яаралтай тусламжийн утас руу холбогдоход “Битгий залгаад бай” хэмээн ундууцсан бол Консул хариуцсан ажилтан нь “Ар гэрийнхэн нь “тусламж хэрэггүй” гэж мессеж бичсэн”гэсэн хариуг өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. Тэд мөн Сувоны Гадаадын иргэн харьяатын газарт хандан “Танайд ийм өвчтэй хүүхэд хоригдож байна” гэхэд “Битгий худлаа яриад бай” гэжээ.

Хоригдож байх хугацаанд хүүгийн биеийн байдал хэд, хэдэн удаа муудаж эмнэлэгт хүргэгджээ. Эм уулгахаас бусдаар хүүд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалж: https://isee.mn/n/49230

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай хийлээ. 2023-04-17

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. 2023-04-18

“Жи Тайм"-ын хохирогч нарт хохирлын мөнгийг олгож байна. 2023-04-18

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ, ХЭРЭГСЭХГҮЙ болголоо 2023-04-19

Х.Нямбаатар: С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана 2023-04-19

БНСУ дэх  Монгол Улсын Консулын газрын яаралтай тусламжийн утас руу холбогдоход “Битгий залгаад бай” хэмээн ундууцсан  2023-04-19

БНХАУ руу суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлнэ 2023-04-19

Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 187 хүнийг ажлаас чөлөөлсөн 2023-04-19

Х.Нямбаатар: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана 2023-04-19

Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд! 2023-04-20

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана 2023-04-20