АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ
НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Коронавирусний халдварын тохиолдлын тоог бууруулах зорилгоор онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг АНУ-ын нийт 297 сая оршин суугчид зөвлөжээ.
АНУ-ын дийлэнх муж улсад оршин суугчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа бөгөөд алхаж зугаалах, хүнсний дэлгүүр орох, спортоор хичээллэх зорилгоор л гэрээсээ гарахыг зөвшөөрч байгаа аж. Түүнчлэн оршин суугчдад 1.8 метр зай барьж явахыг зөвлөсөн бөгөөд зарим газар дүрэм зөрчвөл ихээхэн хэмжээний торгууль ногдуулах аж. Тухайлбал, Теннесси мужийн амбан захирагч Билл Ли ийм дэглэм тогтоожээ.
Иймэрхүү хязгаарлалтын арга хэмжээнүүдийг АНУ-ын 38 муж улс, 48 тойрог, 14 хотод нэвтрүүлээд байгаа аж. Дээрх зөвлөмжийг 328 сая гаруй хүн амтай АНУ-ын 297 сая оршин суугч авсан байна.
Тус улсад коронавирусний халдварын 245373 тохиолдол бүртгэгдээд байгаа бол халдварын улмаас 6095 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.