Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ, Европоор дамжин эх орондоо иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ, Европоор дамжин эх орондоо иржээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Уг онгоцоор 266 зорчигч, нисэх багийн 9 хүн ирсэн байна. Зорчигчдыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа тусгаарлах байрууд руу авч яваа юм. 

Мөн уг онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэн хэмээх мэдээлэл байна. Түүний хувьд АНУ, Европоос дамжин, уг нислэгээр ирсэн бөгөөд шууд ХӨСҮТ-д тусгаарлагдах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.