ХӨХ ХОТОД ХОЁР МОНГОЛ ЗАЛУУГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Гуанжоугаас Хөх хотод онгоцоор ирсэн хоёр Монгол залуу бүртгэлд оролгүй зугтсан учир Хятадын хууль хяналтын газраас эрэн сурвалжилж эхэлжээ. Коронавирусийн цар тахлын энэ үед Хятад Улс гадаадын иргэдийн маш нарийн бүртгэж, тусгаарлаж ажиглалтанд байлгаж байгаа. Гэтэл бүртгэлд оролгүй зугтасан 2 Монгол залуу Хөх хотын дэлгүүр, буудлуудаар сэлгүүцэн тэнэж яваа бололтой. Энэ хоёр залуу Макаогаас Гуанжоуд ирээд тэндээсээ Хөх хотод ирэнгүүтээ зугтсан аж.
эх сурвалж http://www.zogii.mn/post/7520774
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.