Аргентины хөлбөмбөгч Лионель Месси “Оны шилдэг тамирчин”-аар шалгарчээ

Аргентины хөлбөмбөгч Лионель Месси “Оны шилдэг тамирчин”-аар шалгарчээ

“Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Францын нийслэл Парис хотноо даваа гарагт боллоо.

Аргентины хөлбөмбөгч Лионель Месси “Оны шилдэг тамирчин”-аар шалгарчээ. “Л.Месси “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг баг”-ийн шагналыг нэг онд хүртсэн анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ” гэж “Laureus” академи мэдэгдсэн байна.

Л.Месси Катарт болсон 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багийг ахлан 2018 оны аварга Францын шигшээ багийг торгуулийн цохилтоор илүүрхэж, аваргын цомыг өргөсөн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.