Хиймэл оюун ухааны "загалмайлсан эцэг" Жеффри Хинтон ирээдүйд болзошгүй аюулыг сэрэмжлүүлэв.

Хиймэл оюун ухааны "загалмайлсан эцэг" Жеффри Хинтон ирээдүйд болзошгүй аюулыг сэрэмжлүүлэв.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр 1980-аад оноос ажиллаж ирсэн доктор Жеффри Хинтон тэтгэвэрт гарах болсоноо мэдэгдэв.
Тэрээр 2012 онд 2 шавийн хамт зурган мэдээлийг таних мэдээллийн сүлжээг бүтээж Google-д 44 сая доллараар худалдсан бөгөөд түүний хийсэн системийг хөгжүүлснээр ChatGPT, Google Bard зэрэг шинэ чатботуудыг багтаасан хүчирхэг технологиуд үүссэн.
Өдгөө 75 настай тэрээр Нью-Йорк таймсд өгсөн ярилцлагадаа тэтгэвэрт гарахаа мэдэгдээд урьд хийсэн ажлууддаа харамсаж байна гээд одоогоор бид хиймэл оюун ухааны хөгжлийг хянаж чадаж байгаа ч түүний суралцах хурдыг биологийн биеттэй харьцуулах аргагүй учраас ирээдүйд хиймэл оюун ухааныг хянах нь маш хэцүү байх болно.
Хиймэл оюун ухаан хүнээс илүү ухаалаг болтол 30-50 жил байна гэж боддог байсан бол одоо ингэж бодохоо байсан. Google, Microsoft зэрэг аваргууд энэ өрсөлдөөнд орсоноор хиймэл оюун ухааны сөрөг талууд хянах аргагүйгээр аюул занал учруулахад гайхах зүйлгүй болж мэднэ.
Түүнчлэн үүнийг хүн төрөлхтний эсрэг ашиглах ашиг сонирхол бүхий хүн буюу бүлэг гарч ирвэл гарах үр дагавар нь цөмийн зэвсгийн хөнөөлөөс ч дутахгүй аюултай болохыг анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.