ДЭМБ: “COVID -19”-өөс аюултай шинэ цар тахалд бэлэн байхыг уриалжээ

“COVID-19”-өөс аюултай шинэ цар тахлын аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт болж буй ДЭМБ-ын жил тутмын чуулган дээр мэдэгдлээ.
"Шинээр өвчлөл тархааж, үхэлд хүргэх коронавирусний өөр хувилбар гарч ирэх аюул хэвээр байна. Түүнээс ч хавьгүй аюултай шинэ халдварт өвчин үүсгэгч тархах аюул мөн байсаар байна" гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.
Т.А.Гебрейесус дэлхий нийтээрээ энэ аюулд хамтын хүчээр хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг уриалсан байна.
ДЭМБ-аас “COVID-19” цар тахалтай холбогдуулан 2020 онд зарласан онцгой байдлыг өмнө нь цуцалсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.