ДАШТ-ээс Л.Энхрийлэн хос хүрэл медальтан боллоо.
ДАШТ-ээс Л.Энхрийлэн хос хүрэл медальтан боллоо.
Тэрбээр эхний барилдаандаа Шинэ Зеландын Куона Кристег цэвэр ялж шөвгийн 16 руу орсон. 2022 оны Ташкентийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Энхрийлэн 1/8 шигшээд 2022 оны Европын аварга Израилийн Тимна Нельсон Левиг торгуулиар ялж шөвгийн наймд шалгарсан.Тэрбээр амсхийх ч завдалгүй шөвгийн наймд "Токио-2020" олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Жессика Климкайттай барилдаж, тун тэнцүүхэн зогсоо зайгүй ажиллагаатай болсон тус дуэльд манай бөх хүчтэй өрсөлдөгчөө торгуулиар ялсан юм.
Дохагийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдахаар болж, хагас шигшээд ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Криста Дэгүчитэй барилдсан. Тэд өнгөрсөн жилийн Ташкентийн дэлхийн аваргад шөвгийн 16-д таарахад манай бөх түүнийг ялж мулталж байсан. Тэгвэл Дэгүчи Дохад манай бөхөөс даагаа нэхэж цэвэр ялав.
Ингээд Л.Энхрийлэн Ташкентийн дэлхийн аваргад хүрлийн төлөө барилдаж ялж байсан БНСУ-ын Хүх Мимитэй дахин барилдаж, торгуулиар ялснаар Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Л. Энхрийлэн өнгөрсөн жилийн амжилтаа Дохад бататгаж 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.