М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
![М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ](http://olnodo.com/media/post/2023-05/KSPnonBCM7ma6JT0Y7RoTfuhfnTE061U8dXFf15S.jpeg)
ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өнөөдөр хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр 3 хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.