“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ.

Эх орны дайны ялалтын 78 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин болон ЭСЯ-ны ажилтнууд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ.

Дайны он жилүүдэд Монголын ард түмний бэлэглэсэн 500 мянга гаруй агт морь эх орны дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Мөн Монголын ард түмний хандив хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад Москвагаас Берлин хүртэл дайчин алдрын зам туулсан бол, “Монгол ард” нисэх эскадриль Калинин, Баруун болон Беларусийн нэгдүгээр фронтод тулалдсан юм.

Тухайн үед монголчууд нийтээрээ ялалтын төлөө дайны эхний өдрөөс л тэмцэж, олон цуваа тусламжийг улаан армид хүргэж, дэлхийн хоёрдугаар дайны ялалтад хувь нэмрээ оруулсныг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Ялалтын баяраар эргэн дурсаж, ялалт авчралцсан монгол морьдынхоо хөшөөнд ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.