БНСУ-ын Ерөнхийлөгч "Ковид-19"-ийг бүрэн даван туулсан болохоо зарлаж, ЭМ-ийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ
Өнөөдөр буюу 11-ний өдөр тус улсын ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" УОК-ын хуралд өөрийн биеэр оролцож БНСУ "Ковид-19"-ийг цар тахлыг бүрэн даван тулсан болохыг зарласан байна. Тэрээр хэлэхдээ < 3 жил 4 сарын дараа ийнхүү өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орж байгаадаа баяртай байна> хэмээжээ.
ДЭМБ буюу "WHO"-ийн зүгээс "Нийгмийн эрүүл мэндийн онц байдал"-ыг цуцалсан, Мөн тус улсын "Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн хороо"-ноос гаргасан дэглэм бууруулах зөвлөмж зэргийг харгалзан үзэж "Ковид-19"-ийн эрсдэлийн түвшинг бууруулж байгааг зарласан байна.
Ингэснээр ирж буй 6-р сараас эхлэн тус улсад ортой эмнэлгүүдээс бусад бүх дотоод орчинд маск зүүх шаардлагагүй болж байна. Мөн "Ковид-19"-ийн халдвар авсан иргэдийг 7 хоног зайлшгүй тусгаарлах журамд өөрчлөлт орж 5 хоног өөрийгөө хянах зөвлөмж өгөхөөр болж байна.
Гэвч "Ковид-19"-өөр өвчилсөн иргэдийн оношилгоо эмчилгээний зардал зэргийг улс үргэлжлүүлэн даасан хэвээр байна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.