БНСУ-д болсон Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээнээс Г.Анужин алтан медалийн эзэн боллоо.
БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ануужин гурван өргөлтөөрөө алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр огцмоор 93, түлхэлттэй өргөлтөөр 118, нийлбэрээр 211 кг өргөснөөр Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас тивийн аварга болсон хоёр дахь тамирчин болж байна.
Түүнээс өмнө спорт сонирхогчдын дунд “Алтан охин” гэж нэрлэгдсэн, МУГТ М.Анхцэцэг анх Ази тивийн аварга цолыг хүртэж байсан удаатай.
М.Анхцэцэгийн хувьд тивийн аварга болсноосоо хойш 6 жилийн дараа Бахрейнд болсон АТАШТ-д -87 кн-ын жинд огцом өргөлтөөр 114, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөж, Азийн хошой аварга болж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.