ОУХМ Г.Оргилболд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо

ОУХМ Г.Оргилболд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо

ӨАБНУ-ын Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдөж байгаагаас насанд хүрэгчдийн ангиллын 93 кг-ын жинд ОУХМ Г.Оргилболд өчигдөр алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Г.Оргилболд энэ удаагийн тэмцээний Монголын анхны алтан медаль, багийн долоо дахь медалийг хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж буй нь энэ.

Тэрбээр өнгөрсөн жил Казахстаны Алматы хотод болсон дэлхийн аваргад хэвтээгээс 227.5 кг-ыг өргөж түрүүлж байсан бөгөөд Өмнөд Африкт мөн л дээрх жингээ өргөж цолоо хамгааллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.