БНСУ-ын “Fifty Fifty” хамтлаг “Billboard Hot 100” жагсаалтад найм дахь долоо хоногтоо бичигджээ

БНСУ-ын “Fifty Fifty” хамтлаг “Billboard Hot 100” жагсаалтад найм дахь долоо хоногтоо бичигджээ

Өмнөд Солонгосын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Fifty Fifty” охидын хамтлаг “Cupid” дуугаараа “Billboard Hot 100” дууны жагсаалтад найм дахь долоо хоногтоо дараалан бичигдээд байна.

Тодруулбал, Америкийн “Billboard”-ын шилдэг дуунуудын энэ долоо хоногийн жагсаалтад “Cupid” дуу өмнөх долоо хоногийнхоосоо хоёр байр ахиснаар 17 дугаар жагссан байна.

Ингэснээр шинэ залуу охидын хамтлагийн амжилт энэ цаг үеийн хамгийн алдартай “K-pop” охидын хамтлагт тооцогдож буй “BLACKPINK”-ийн амжилттай эн зэрэгцэж, хоёр хамтлаг “Billboard”-ын жагсаалтад хамгийн удаан багтсан “K-pop” охидын хамтлаг болжээ.

2020 онд “BLACKPINK” Америкийн дуучин Селена Гомезтой хамтран гаргасан “Ice Cream” дуугаараа найман долоо хоног дараалан “Billboard”-ын жагсаалтад багтаж байсан юм.

“Fifty Fifty” хамтлаг “Hot 100” дууны жагсаалтад гуравдугаар сарын 28-нд анх бичигдсэнээр өнгөрсөн 11 дүгээр сараас уран бүтээлээ цацаж эхэлснээсээ хойш хамгийн хурдан энэхүү жагсаалтад багтсан хамтлаг болжээ. Түүнээс хойш байраа ахиулсаар өдгөө шилдэг 20-т багтаад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д гэрлэх хүсэлгүй бүсгүйчүүд нэмэгджээ 2023-05-15

БНСУ-д Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум эхэллээ. 2023-05-15

БНСУ-ын Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судаллаа 2023-05-17

БНСУ, АНУ, Япон гурван талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо 2023-05-23

БНСУ-д хулгайн утас худалдан авч борлуулдаг байсан Пакистан иргэнийг баривчилжээ 2023-05-24

БНСУ-ын “Fifty Fifty” хамтлаг “Billboard Hot 100” жагсаалтад найм дахь долоо хоногтоо бичигджээ 2023-05-25

БНСУ-д шинээр төрсөн хүүхдийн тоо жилийн өмнөхөөс 8.1 хувиар буурсан 2023-05-26

Хууль бусаар оршин сууж буй иргэдийн асуудлаар хэлэлцлээ 2023-05-26

БНСУ-ын дотооддоо бүтээсэн сансарын пуужин “Нүриху” үүргээ амжилттай биелүүллээ. 2023-05-27

БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна 2023-05-29

БНСУ, Монгол Улс-ын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо. 2023-06-02