Хууль бусаар оршин сууж буй иргэдийн асуудлаар хэлэлцлээ

Хууль бусаар оршин сууж буй иргэдийн асуудлаар хэлэлцлээ

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвд 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, тус газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч. Алтансүх, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн нар хүрэлцэн ирж, тус төвийн дарга Д.Баярмандахтай албан уулзалт хийлээ.

Цар тахлын нөхцөл байдал зөөлөрч, зорчин явах урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Солонгост ирж байгаа иргэдийн тоо огцом нэмэгдэж буйн дээр хууль бусаар оршин суугчдын тоо нэмэгдэж байна. Тодруулбал 2023 оны байдлаар тус улсад Монгол Улсын 55329 иргэн байгаагаас 17749 иргэн буюу нийт оршин суугчдын 32 хувь нь хууль бусаар оршин сууж байна.

Иймд хууль бусаар оршин суугчдын тоог бууруулах чиглэлд боломжит нөхцөлөөр визжүүлэх, хөдөлмөрийн гэрээт ажилчдыг хууль бусаар оршин суугч болгохгүй байх тал дээр анхаарч тэдний гэр бүлийг түр хугацаанд авчрах зэргээр тус улсын Хууль зүйн яамтай хамтран ажиллаж эхэлсэн тухай энэ үеэр мэдээлсэн.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төв нь хөдөлмөрийн гэрээт ажилтнуудыг хууль бус оршин суугч болгохгүй байх чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ирсний дээр хэдий хууль бусаар оршин суудаг ч олгогдоогүй цалин, хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар тус төвд хандсан өөрийн орны иргэдийн асуудлыг тогтмол шийдвэрлэж ирснийг төвийн дарга Д.Баярмандах онцлоод, Солонгост байгаа Монгол иргэдийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа, тоон мэдээллийг танилцуулсан.

Уулзалтын төгсгөлд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нарийвчилсан судалгаа, дэлгэрэнгүй мэдээллээр хангасанд талархал илэрхийлээд цаашид хамтран ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Хан мөрний эрэг дагуух бүтээн байгуулалтаас туршлага судаллаа 2023-05-17

БНСУ, АНУ, Япон гурван талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо 2023-05-23

БНСУ-д хулгайн утас худалдан авч борлуулдаг байсан Пакистан иргэнийг баривчилжээ 2023-05-24

БНСУ-ын “Fifty Fifty” хамтлаг “Billboard Hot 100” жагсаалтад найм дахь долоо хоногтоо бичигджээ 2023-05-25

БНСУ-д шинээр төрсөн хүүхдийн тоо жилийн өмнөхөөс 8.1 хувиар буурсан 2023-05-26

Хууль бусаар оршин сууж буй иргэдийн асуудлаар хэлэлцлээ 2023-05-26

БНСУ-ын дотооддоо бүтээсэн сансарын пуужин “Нүриху” үүргээ амжилттай биелүүллээ. 2023-05-27

БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна 2023-05-29

БНСУ, Монгол Улс-ын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо. 2023-06-02

Сумын засаг даргын орлогч БНСУ-д хүчирхийллийн хэргээр баривчлагджээ 2023-06-06

БНСУ-ын Сөүл хотод “Хөрөнгө оруулалтын уулзалт” боллоо. 2023-06-08