“Талын салхи” наадамд БНСУ-ын мото спорт сонирхогчид оролцоно

“Талын салхи” наадамд БНСУ-ын мото спорт сонирхогчид оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг 7 дахь жилдээ Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд зохион байгуулна.

Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч хүрэлцэн ирж оролцох юм.

Мото наадамд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 12 цагт цуглаж, 16 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай-Баруун 4 зам-Тэнгис кино театр-Сансарын туннель-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог-Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явна. Мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу болох юм. Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулна.

Оройн шоунд A-Sound, Bulsara, The Compass, The Cloud, Goc, Morningstar, Vagabond, Galtman, Hopbeat, Funk X зэрэг хамтлаг, уран бүтээлчид болон Ginijn, Mrs M, Don dior, Limit king, Rookie, Wolfizm, Bekatrina, Gvnsor, Mara, 290, Monk, Youngsub, Hopbeat, Swaggy, Mendy, Anar зэрэг артистууд оролцож, уран бүтээлээ толилуулж, үдэш нь DJ шоу болно.

Талын салхи фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсын төлөөлөл оролцож байсан. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай боллоо 2023-06-05

Х.Нямбаатар: БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 2023-06-05

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг сонгон шалгаруулжээ 2023-06-06

Жолоочийн үнэмлэхийг E-Mongolia системд албан ёсоор нэвтрүүлжээ 2023-06-06

Л.Оюун-Эрдэнэ шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ. 2023-06-07

“Талын салхи” наадамд БНСУ-ын мото спорт сонирхогчид оролцоно 2023-06-07

Д.Амарбаясгалан: Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн 2023-06-07

ИНЕГ болон БНСУ-ын Сансар судлалын их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-06-07

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд зарим улстай хамтран ажиллаж байна.  2023-06-07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-06-07

НҮБ-ын медалиар Монголын 154 энхийг сахиулагчийг шагнажээ. 2023-06-07