НҮБ-ын медалиар Монголын 154 энхийг сахиулагчийг шагнажээ.

НҮБ-ын медалиар Монголын 154 энхийг сахиулагчийг шагнажээ.

Энх тайвны төлөө гарамгай зүтгэснийг нь үнэлж, Өмнөд Суданы Бор хотноо Монголын 154 энхийг сахиулагчийг НҮБ-ын медалиар шагнажээ.

Энэ талаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) “Twitter” хуудсандаа мэдээлсэн бөгөөд тэдний дөрөв нь эмэгтэй алба хаагч нар байлаа хэмээн онцолсон байна.
Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд тэд Юнити мужид алба хааж байгаагаас гадна Бор хотод мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байна.

Монголын энхийг сахиулагчид саяхан Бор хотод шилжин томилогдож үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд Өмнөд Суданы хүн амын амар тайван амьдралыг хангах үйлсэд оролцож байна.
Монгол Улсын Зэвсэгт Хүчин 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Талын салхи” наадамд БНСУ-ын мото спорт сонирхогчид оролцоно 2023-06-07

Д.Амарбаясгалан: Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн 2023-06-07

ИНЕГ болон БНСУ-ын Сансар судлалын их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-06-07

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд зарим улстай хамтран ажиллаж байна.  2023-06-07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-06-07

НҮБ-ын медалиар Монголын 154 энхийг сахиулагчийг шагнажээ. 2023-06-07

“Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах уулзалт боллоо 2023-06-08

Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно 2023-06-08

Х.Булгантуяа: 481 мянган тэтгэвэр авагчдын 165 мянгынх нь тэтгэвэр нэмэгдэнэ 2023-06-08

"Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаагаа өнөөдөр болж байна. 2023-06-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг 2023-06-09