Д.Амарбаясгалан: Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн

Д.Амарбаясгалан: Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн голлох асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд түүвэрлэн мэдээлэх үеэрээ “Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн” хэмээлээ.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал иргэдийн анхаарал ихээр татсан юм. Ер нь ганц тус сан биш, тусгай сангуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ил болгох шаардлагатай гэж үзсэн тул Боловсролын зээлийн сангаар төлөөлүүлсэн загварчлалыг нь гаргаж, уг хуралдаанд танилцууллаа. Боловсролын зээлийн санг цаашид ил тод, нээлттэй хэлбэрээр үйл ажиллагааг нь хэвийн явуулна. Ингэхдээ Засгийн газраас жил бүр тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийг тодорхойлох замаар дэлхийн топ 100 их дээд сургуульд тэнцсэн элсэгчдэд тэтгэлгийг олгох юм. 

Одоогийн байдлаар, Боловсролын зээлийн сангаас зээл авахын тулд 11 шат дамжлагыг дамжиж буй. Тэдгээрийн тав нь салбарын яаманд, дөрөв нь Боловсролын зээлийн санд, хоёр нь банкны түвшинд явагддаг. Эдгээр шатлал нь бүгд хүний оролцооноос хамааралтай явагдаж ирсэн. Иймд Засгийн газраас 7 хоногийн дотор бүрэн автоматжуулсан систем рүү шилжүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулж холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлтийг хийнэ.

Цаашид нийт 24 сангийн үйл ажиллагааг ч мөн ийм загварчлал руу оруулах болно" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 2023-06-05

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг сонгон шалгаруулжээ 2023-06-06

Жолоочийн үнэмлэхийг E-Mongolia системд албан ёсоор нэвтрүүлжээ 2023-06-06

Л.Оюун-Эрдэнэ шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ. 2023-06-07

“Талын салхи” наадамд БНСУ-ын мото спорт сонирхогчид оролцоно 2023-06-07

Д.Амарбаясгалан: Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн 2023-06-07

ИНЕГ болон БНСУ-ын Сансар судлалын их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-06-07

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд зарим улстай хамтран ажиллаж байна.  2023-06-07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-06-07

НҮБ-ын медалиар Монголын 154 энхийг сахиулагчийг шагнажээ. 2023-06-07

“Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах уулзалт боллоо 2023-06-08