Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно

Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-ноос 9-нд зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ИНЕГ болон БНСУ-ын Сансар судлалын их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-06-07

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагааны хүрээнд зарим улстай хамтран ажиллаж байна.  2023-06-07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-06-07

НҮБ-ын медалиар Монголын 154 энхийг сахиулагчийг шагнажээ. 2023-06-07

“Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах уулзалт боллоо 2023-06-08

Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно 2023-06-08

Х.Булгантуяа: 481 мянган тэтгэвэр авагчдын 165 мянгынх нь тэтгэвэр нэмэгдэнэ 2023-06-08

"Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаагаа өнөөдөр болж байна. 2023-06-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг 2023-06-09

Төрийн нийтлэг үйлчилгээний албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг судална 2023-06-12

Г.Занданшатар БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа 2023-06-13