Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон билээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айчлалын тов тогтсон. Гэхдээ нууцын зэрэглэлтэй байдаг болохоор өдрийг нь хэлэх боломжгүй байна. Энэхүү айлчлал нь улс хоорондын экспортын асуудлыг нэг мөр шийдсэн, төмөр замын асуудлыг шийдсэн, нүүрсний биет хэмжээг албан ёсоор тохирсон томоохон айлчлал болох тул хоёр тал ажиллаж байна гэдгийг хэлэх байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.