БНСУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЭМЯ, БНСУ-ын “Ногоон эмнэлэг”-тэй байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд БНСУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих эмнэлгийн тусламж үйлчилгээ”-г хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл мэнд хөгжил төлөвлөлтийн хэлтсийн албаны дарга О.Чимэдсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Юн Жү, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын ахлах зөвлөх Мюн Со Жунг болон албаны хүмүүс оролцлоо.
Дүүргийн 12, 21 дүгээр хорооны “Шэжид дүг” өрхийн эрүүл мэндийн төвд БНСУ-ын Ногоон эмнэлгийн эмч нар энэ сарын 16-ныг дуустал хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.