ЗТХ-ийн сайд С.Бямцацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямцацогт өнөөдөр /2023.06.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Орон нутгийн нислэгийг сэргээх бодлого амжилттай хэрэгжиж байна. Орон нутгийн нислэгийн есөн чиглэлийг сэргээж, үнэ тарифыг 2-2.5 дахин бууруулах ажлыг зохион байгуулж байна. Хуваарийг гаргаж, МИАТ компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нисэхээр болж байгаа юм. Орон нутгийн нислэг сэргэснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болно. Хөгшин, нялх хүүхэдтэй хүмүүс авто машинаар зорчих боломжгүй байдаг. Тэр хүмүүс агаарын тээврээр зорчиж эхэлнэ. Улаанбаатарт ирсэн гаднын жуулчид хүссэн газраа аялж, зугаалж, амрах боломж бүрдэнэ. Цаашид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй нисэх буудал болгоно. Орон нутгийн нислэгийн үнэ 2-2.5 дахин буурснаар ард иргэдийн зардал мөнгө хэмнэгдэнэ" гэлээ.
Ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж долоон хоногт 1-3 удаа Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.