БНСУ-д хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.

БНСУ-д хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.

БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо (“KCTU”) Ерөнхийлөгч Юн Сог Ёлын засгийн газрын хэрэгжүүлж буй хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн хоёр долоо хоногийн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.

“KCTU”-ын дарга Ян Кён Сү Ерөнхийлөгчийн албан байрны өмнө өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ажил хаялт "Юн Сог Ёл засгийн газартайгаа хамт огцор" гэсэн уриан дор  эхэлж буйг мэдэгдсэн байна.

Долоодугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх уг ажил хаялт нь Юн Сог Ёлын засгийн газрыг огцруулах уриалгад олон нийтийн дэмжлэгийг авах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхийг шаардах, "чэболыг дэмжсэн, хөдөлмөр эрхлэлтийн эсрэг"  явуулж буй засгийн газрын бодлогыг зогсоох зорилготой гэж “KCTU”-ын албаны хүмүүс хэллээ.

Чэбол нь Өмнөд Солонгосын “баян гэр бүлийн” бүлэглэлүүд юм.

Түүнчлэн Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгах Японы төлөвлөгөөг зогсоох,  иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах асуудлыг хөндөх аж.

Тус холбооны тооцоолсноор 1.2 сая гишүүнийх нь 400 мянга гаруй нь энэ ажил хаялтад нэгдэнэ гэж үзэж байгаа боловч олон нийтэд таагүй байдал үүсгэхгүйн тулд аж ахуйн салбар бүрийн оролцоог нэгээс хоёр хоногоор хязгаарлана гэжээ.

Тухайлбал, “Hyundai Motor”-ын хөдөлмөрийн холбоо Солонгосын металл боловсруулах ажилчдын холбоотой хамтран долоодугаар сарын 12-нд ажил хаялтад оролцоно. Илгээмжийн үйлчилгээний ажилтнуудын холбоо даваа гарагт ажил хаяна.

Эмнэлгийн ажилтнуудын холбоо долоодугаар сарын 13-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаяна гэж зарласан хэмээн “KCTU” мэдээлсэн байна.

Түүнээс гадна,  хоёр долоо хоногийн турш үргэлжлэх ажил хаялтын үеэр засгийн газрыг огцрохыг шаардан, оройн  цагаар лаа асаан жагсах арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос Азийн наадамд оролцохоор бүртгүүлжээ 2023-06-15

БНСУ-ын командлалын 35 алба хаагчид “Хааны эрэлд” сургуулилалтад оролцож байна 2023-06-19

БНСУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ихээхэн алдагдал хүлээжээ 2023-06-21

БНСУ-ын виз мэдүүлэх болон тус улсад зорчиж буй иргэдийн анхааралд 2023-06-22

Япон улс БНСУ-ыг худалдааны “цагаан жагсаалт”-даа буцаан орууллаа 2023-06-28

БНСУ-д хөдөлмөрийн бодлогыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ. 2023-07-03

БНСУ-ын далайд Монгол улсын иргэн усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ. 2023-07-04

БНСУ-д аадар борооны улмаас долоон хүн амиа алджээ 2023-07-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд гэнэтийн айлчлалаар очжээ 2023-07-16

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ. 2023-07-17

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ 2023-07-22