БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулжээ

БНСУ-ын хууль сахиулах байгууллагууд тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хадам ээж Чой Юн Суныг дансны үлдэгдэлтэй холбоотой банкны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэргээр баривчиллаа гэж "Yonhap" агентлаг бямба гарагт мэдээлжээ.

2021 онд хууль зөрчсөн хэргээр ногдуулсан нэг жилийн хорих ялыг давж заалдах гомдлыг нь шүүх хэрэгсэхгүй болгосны дараа түүнийг баривчилжээ. Тухайн үед түүнийг баривчлаагүй байна. 
Өдгөө 76 настай Чой Юн Сүн шүүх хурал дээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгосны дараа ухаан алджээ.

Түүнийг 2013 онд 34.7 тэрбум воныг /27 сая орчим ам./ дансанд хийсэн тухай баримт бичгийг хуурамчаар үйлдэж, дараа нь  Сөүлээс өмнө зүгт орших Соннам хотод газар худалдаж авахад ашигласан гэж буруутгаж байгаа юм. Давж заалдах шатны шүүх үүнийг хүнд гэмт хэрэг гэж үзсэн байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээж 2015 онд шаардлагатай эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүйгээр өндөр настны асрамжийн газар нээснийхээ дараа улсын эрүүл мэндийн даатгалын сангаас 1.7 сая орчим ам.доллар авсан хэрэгт холбогдож байжээ. Эхлээд түүнд гурван жилийн хорих ял оноосон ч Сөүлийн шүүх өнгөрсөн онд гэм буруугүй гэж үзжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.