БНСУ-ын далайд Монгол улсын иргэн усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ.

БНСУ-ын далайд Монгол улсын иргэн усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ.
Долдугаар сарын 2-ны өглөөний 07:26 цагийн үед БНСУ-ын Яньян хотын Наксан далайн эргийн ойролцоо нэгэн иргэн сэлж байгаад усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ.
А-нь Монгол улсын 55 настай иргэн байсан ба яаралтай тусламж үзүүлэх үед зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна.
Ослын шалтгааныг одоогоор нарийвчлан тогтоогоогүй байгаа бөгөөд тус улсын Эргийн хамгаалалтын алба шалгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.