Энэтхэгт дөнгөж төрсөн ихрүүдэд Корона, Ковид гэх нэр өгчээ
Энэтхэгийн Чаттисгра мужийн харьяат гэр бүлд ихэр хүүхэд мэндэлжээ. Эрэгтэй эмэгтэй ихэр хүүхдэдээ эцэг, эх нь Корона болон Ковид гэх нэр хайрласан байна.
Энэтхэг даяар хөл хорионы дэглэм тогтоосон байхад мэндэлсэн дээрх ихрүүдэд ийм нэр хайрлах нь муу зүйлээс холуур байлгана гэж үзэж байгаатай холбоотой аж.
“Бид хүүхдүүдээ эрүүл саруул байлгах үүднээс домнож ийм нэр өгсөн” гэж ихрүүдийн ээж 27 настай Преети Верма ярьжээ.
Хүүхдүүдийн бие маш сайн байгаа бөгөөд вирус халдаахгүйн тулд 21 хоног эмнэлэгт байлгаад улмаар гэрт нь гаргахаар болжээ.
Энэтхэг улсад одоогийн байдлаар 2.9 мянган хүн коронавирусээр оношлогдож, 68 хүн эндээд байна.
Эх сурвалж: Trust of India
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.