Алдарт дуучин Pink хоёр долоо хоногийн өмнө коронавирусээр өвчилсөн ч одоо бүрэн эдгэрсэн

Алдарт дуучин Pink хоёр долоо хоногийн өмнө коронавирусээр өвчилсөн ч одоо бүрэн эдгэрсэн

Алдарт дуучин Pink хоёр долоо хоногийн өмнө коронавирусээр өвчилсөн ч одоо бүрэн эдгэрсэн тухайгаа твиттер хуудаснаа жиргэжээ.

Хоёр долоо хоногийн өмнө түүний гурван настай хүүд өвчний шинж тэмдэг илрээд улмаар өөрийгөө шинжилгээнд хамруулахад “ковид-19” илэрсэн байна.

Эмч нар эмнэлэгт хэвтэхээс илүү гэртээ тусгаарлагдаж, эм бичиж өгчээ. Харин хоёр хоногийн өмнө дахин шинжилгээ хийхэд хүүхэд болон Pink-с вирусний шинж тэмдэг илрээгүй аж.

Pink эмнэлгийн өгсөн эмчилгээ болон томоохон их сургуулиудын туршилтын эмчилгээтэй танилцаад өөртөө таарсан эмчилгээг өөрөө хийсэн байна. Хэдийгээр тэрбээр эдгэрсэн ч Засгийн газраас туршилтын эмчилгээний талаар иргэдэд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, цаг алдаж байгааг шүүмжилжээ.

Дуучин Pink Лос Анжелес хотын коронавирусний санд нэг сая ам.доллар хандивлана гэдгээ зарласан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.