ТОКИОГООС ИРСЭН КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ХОЁР ИРГЭНИЙГ ТУСГААРЛАСАН ГЭВ

ТОКИОГООС ИРСЭН КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ХОЁР ИРГЭНИЙГ ТУСГААРЛАСАН ГЭВ
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өчигдөр Токио- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа 265 хүн ирсэн бай зорчигч ирсэн. Зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлан шинжилгээ хийж байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 зорчигч ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт хяналт, тандалтад байна. “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 152 хүнээс давтан шинжилгээг өнөөдөр авна. Шинжилгээний хариу гарахаар даваа гарагт тусгаарлах байрнаас нь гаргаж, ороо чөлөөлнө. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.