Г.Азжаргал: "Ногоон автобус"-ны хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй

Г.Азжаргал: "Ногоон автобус"-ны хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй

Зарим хэвлэлээр ногоон автобусны хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах талаар мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл, тус газраас "Ногоон автобус"-ны хэрэгт хэрэг бүртгэлийн гурван хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Гэхдээ уг хэрэгт Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй гэдгийг АТГ-ын дэд дарга Г.Азжаргал хэллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай холбогдоход "ногоон автобус"-тай холбоотой асуудлаар АТГ-аас тайлбар, мэдүүлэг авсан, гэхдээ яллагдагчаар татаагүй гэдгийг хэллээ. Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн анхааралд 2023-10-20

МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. 2023-10-23

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ 2023-10-23

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг 100 мянган иргэн дэмжлээ 2023-10-23

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ШАЛГУУЛАХЫГ ШААРДСАН ӨРГӨДӨЛД ГАРЫН ҮСЭГ АВЧ ЭХЭЛЛЭЭ. 2023-10-24

Г.Азжаргал: "Ногоон автобус"-ны хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй 2023-10-24

Бүх шатны боловсролын байгууллага сүнсний баярыг тэмдэглэхгүй 2023-10-25

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байна 2023-10-29

Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна 2023-10-30

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн иргэдийн ихэнх нь 18-35 насны залуус байна 2023-10-30

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй 2023-10-30