НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн иргэдийн ихэнх нь 18-35 насны залуус байна

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн иргэдийн ихэнх нь 18-35 насны залуус байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд анх удаагаа мэдээлж, холбогдог байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд 10-р сарын 17-ны өдөр байршуулсан эхний санал болох НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаачлага 100,000 иргэний дэмжлэгийг 6 хоногийн дотор авсан. Холбогдох хууль, журамд заасны дагуу уг асуудлыг ийнхүү УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэхээр боллоо.

Тус асуудлаарх мэдээллийг УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа залуусын оролцоо өндөр байсныг онцлов. Тэрээр “Бид залуусынхаа оролцоог үгүйсгэдэг байсан ч асуудал тэдэнд биш, бидэнд байсныг энэ байдал харуулж байна. Шинэ үеийн залуус тодорхой, зөв бодлого дээр өндөр идэвхтэй, зөв чиг баримжаатай оролцож чадна гэдгээ харууллаа. Тэд зөв үйлдэлд цахимаар нэгдэж чадна гэдгээ илэрхийллээ.” гэж тодотгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 104,791 иргэн саналаа өгсний 30.4 хувь нь 18-25 насныхан, 21.8 хувь нь 26-30 насныхан, 22.3 хувь нь 31-35 насныхан байжээ. Өөрөөр хэлбэл 18-35 насны залуус нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ШАЛГУУЛАХЫГ ШААРДСАН ӨРГӨДӨЛД ГАРЫН ҮСЭГ АВЧ ЭХЭЛЛЭЭ. 2023-10-24

Г.Азжаргал: "Ногоон автобус"-ны хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй 2023-10-24

Бүх шатны боловсролын байгууллага сүнсний баярыг тэмдэглэхгүй 2023-10-25

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байна 2023-10-29

Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна 2023-10-30

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн иргэдийн ихэнх нь 18-35 насны залуус байна 2023-10-30

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй 2023-10-30

БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа 2023-10-31

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов 2023-10-31

Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2023-10-31

Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ. 2023-10-31