БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай БНСУ-ын Парламентын Судалгааны Хорооны гишүүдийг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын Парламентын Хөдөлмөрийн бодлого хариуцсан гишүүн Чон Гил Чэ тэргүүтэй төлөөлөгчид болон ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын холбогдох удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилт, Монгол Улсад олгогдсон квот ашиглалын үр дүн, хөдөлмөрийн гэрээт ажилтны виз олголтод уян хатан бодлого хэрэгжүүлэх цаашлаад Монгол ажилтны ажил мэргэжлийн ур чадварыг ахиулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд хамтарч ажиллах саналыг илгээгч байгууллагын талаас тавьсан.

Хүлээн авагч тал буюу БНСУ-ын Парламентын Судалгааны Хорооноос Монгол Улсаас ажиллах хүч хүлээн авахтай холбогдуулан ХАА, газар тариалан, барилгын салбарт ажиллах хүч сонгон шалгаруулж, авах асуудлыг судалж байгаа талаараа танилцуулж, илгээгч байгууллагын саналыг холбогдох шатанд ярилцаж, нааштайгаар шийдвэрлэх асуудлаар уулзалт зохион байгуулж, Монголын талд мэдэгдэхээр болов гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бүх шатны боловсролын байгууллага сүнсний баярыг тэмдэглэхгүй 2023-10-25

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байна 2023-10-29

Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна 2023-10-30

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн иргэдийн ихэнх нь 18-35 насны залуус байна 2023-10-30

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй 2023-10-30

БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа 2023-10-31

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов 2023-10-31

Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2023-10-31

Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ. 2023-10-31

БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна 2023-11-01

“Эрдэнэс таван толгой” ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг энэ сард томилохоор боллоо. 2023-11-01