Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ.

Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс гурав дахин нэмэхээр хоёр тал тохиролцжээ.

Ингэснээр жилд мянга орчим ажиллах хүч гаргадаг байсан нь 3000 болж байгаа юм.

“Тэд гэр бүлээрээ ч ирэх боломжтой. Энэ нь шинэ ур чадвар эзэмшээд эх орондоо эргэж ирээд нэвтрүүлэх боломжтой”-г БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый Монгол Чехийн бизнес формуын үеэр онцлов.

БНЧУ-ын ҮХЯ-ны ЕХ-ны сан хариуцсан захирал Мариан Пиеха, “Квотыг 3 дахин нэмснээр Монголчууд манай улсаар дамжуулаад Европт гарах зам, боломж нээгдэж байгаа гэсэн үг. Үүнд Чехийн компаниуд “нөү-хау”-гаас гадна хүнсний үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, баталгаажуулалт, тохирлын баталгаа гаргах боломжтой. Хөдөлмөрийн гэрээгээр Чех явах монголчууд европ стандартын дагуу хөдөлмөрийн дадалтай, европын техник, тоног төхөөрөмжтэй танилцана. Энэ нь Чех Улсаас монголд оруулж буй хөрөнгө оруулалттай адил ач холбогдолтой зүйл юм. Мөн монгол оюутнууд Чехийн их сургуулиудад барилга, агаарын тээвэр, хаягдал ус дахин болосвруулах чиглэлээр боловсрол эзэмжих боломжтой” гэлээ.

Форумыг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хоёр улс түүхэн уламжлалт, нөхөрсөг харилцаатай. Чехийн эрдэмтэн мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцолж байсан юм.

Чех, Монголын харилцаа, хамтын ажиллагаа 1950-иад оны сүүлээс эхлээд 70 гаруй жил амжилттай явж ирснийг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгааг БНЧУ-ын Шадар сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Мариан Юрэчка дурдаад, Чехийн талаас боловсруулах үйлдвэр, уул уухай, орон сууцны барилга, эм үйлдвэрлэл, эмийн худалдаа, хөдөө аж ахуй гэх мэт олон салбарт хувь нэмэр оруулахад итгэлтэй байна. Хоёр орны бизнес төлөөлөл харилцаа хамтын ажиллагааг амжилттай болгохын тулд хүн хоорондын харилцаа шаардлагатай. Форумын үеэр худалдаа бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа”-гаа тэмдэглэлээ.

БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ян Вытопил Монгол, Чехийн харилцаа 73 жилийн түүхтэй ч энэ нь зөвхөн дипломат харилцаагаар хязгаарлагддаггүйг тодотгов. Тухайлбал, Чехийн мэргэжилтнүүд монголын дэд бүтцийг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулсан. Мөн монголын 7 дахь том эмнэлэг, хамгийн том цементийн үйлдвэрийг барьж, арьс ширний үйлдвэрийн суурийг тавьж өгсөн. Мөн хамгийн том зэсийн ордыг Чехийн геологичид нээсэн түүхтэй. Энэ ордоос зэс олборлож байгаа нь үндэсний бүтээгдэхүүний чухал хувийг эзэлдэг. “Эрдэнэт”-ийн уурхайд одоо хүртэл Чехийн орчин үеийн технологи, молекул микроскоп, удирдлагатай өнгөлөх тоног төхөөрөмж, химийн технологийг ашигладаг” гэдгийг хэлж байлаа.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монголын бизнесийн орчны талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Монголын Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч Засгийн газраас уул уурхайн бус экспортод түлхүү анхаарч байгаа. Эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, өнгөрсөн оны байдлаар ДНБ 16.8 тэрбум ам.долларт хүрсэн. Уул уурхайн бус салбар дотроос манай улс дэлхийн ноос ноолуурын 50 хувийг экспортолдог. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгаа богино хугацаанд эрчтэй сэргээх бодлого барьснаар 2021 онд эдийн засаг 4.8 хувь өссөн байна. Гадаад худалдааны 84 хувийг БНХАУ-тай хийдэг. Манай улсад үйл ажиллагаа явуулахад гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөхөөр шинэчлэн найруулж байгаа, мөн дэлхийд эрх чөлөөний индексээр бүс нутагтаа дээгүүр бичигддэг ардчилсан улс зэргийг тодотгон хэлж байлаа.

 

Хоёр улсын худалдааны эргэлт 2022 оны байдлаар 13 сая ам.долларт хүрчээ. Үүнийг 2018 оныхтой харьцуулахад 4 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

 

МҮХАҮТ-д зохион байгуулсан форумд Чехийн талаас барилгын зураг төсөл, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, өмгөөллийн фирм, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр зуучлал, тээвэр, логистик, зээлийн даатгал, зөвлөгөө үйлчилгээ, зэрэг салбарын 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Харин монголын 100 гаруй компани оролцож, өргөн бололцоо эрж хайж байгаа юм. Хоёр талын бизнес эрхлэгч, компанийн төлөөллүүд биечлэн уулзаж, санал бодлоо солилцон, үйл ажиллагаагаа танилцуулж, хамтарч төсөл хэрэгжүүлэх саналаа хуваалцжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн иргэдийн ихэнх нь 18-35 насны залуус байна 2023-10-30

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй 2023-10-30

БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа 2023-10-31

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов 2023-10-31

Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2023-10-31

Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ. 2023-10-31

БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна 2023-11-01

“Эрдэнэс таван толгой” ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг энэ сард томилохоор боллоо. 2023-11-01

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн 2023-11-01

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 2023-11-02

Нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа 2023-11-02