Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр “Өнөөгийн амьдрал дээрх загвараар бол манай Худалдаа аж үйлдвэрийн танхим нь бүс нутаг болон Улаанбаатар хотод салбар байгуулах замаар бизнес эрхлэгчдийг нийтэд нь төлөөлж ирсэн. Өнөөгийн өргөн барих төслөөр бол, мэргэжлийн салбарууд нь тухайн салбараа бүхэлд нь төлөөлдөг болно гэсэн үг. Нэг ёсондоо уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд, тус салбарыг төлөөлсөн танхимыг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дотоод бүтцэд байгуулна.

Энэхүү загвар нь Герман, Турк, Солонгос зэрэг улсад туршигдсан бөгөөд ингэснээр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар буюу мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тэдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлж, төртэй харьцах харилцааг бий болгоно. Өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зарим ТББ-ууд хариуцлага хүлээх чадамжгүй байна. Тиймээс төрийн зарим үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжгүй байдаг. 

Хоёрдугаарт, Ерөнхий сайд төрийн албаны аливаа шатанд хүнд сурталгүй, авлигагүй буюу авлига үүсэхээс сэргийлж, цахимжих явцыг идэвхжүүлж, цомхон чадварлаг загвараар ажиллах хувилбар руу шилжиж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн ч мөн ялгаагүй өндөр чанартай үйлдвэрлэл үйлчилгээг иргэдэд санал болгож, зохих стандартын хүрээнд үйл ажмллагаагаа явуулдаг болоход анхаарах хэрэгтэй гэсэн асуудлыг хөндсөн" хэмээв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДАШТ-д түрүүлсэн Монголын даамчид эх орондоо ирлээ 2023-11-07

“Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна 2023-11-07

“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч байна 2023-11-07

Цахим орчинд “Зиндаа” нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ 2023-11-07

Б.Энхбаяр: Сүүлийн үед асар их мөгийг цутгаж байна хэвлэл мэдээлэл рүү !!! 2023-11-08

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина 2023-11-08

“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ 2023-11-09

Нэг аяга cүү кальцийн өдрийн хэмжээний 28 хувийг хангадаг 2023-11-10

Зарим чиглэлийн хот хоорондын тээвэр хуучин "Драгон" төвөөс явахаар боллоо 2023-11-12

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв. 2023-11-12

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс ДӨРВӨН тамирчин дэлхийн аварга болов.  2023-11-12