Зарим чиглэлийн хот хоорондын тээвэр хуучин "Драгон" төвөөс явахаар боллоо
Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс үйл ажиллагаа явуулж байгаа Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймгийн дараах чиглэлийн үйлчилгээнүүдийг 11-р сарын 13-ны өдрөөс эхлэн "Драгон Холдинг" ХХК-ийн байраас ( хуучнаар Драгон төв) тээвэрлэлт гүйцэтгэхээр боллоо.
Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ тус төвөөс тээвэрлэлт гүйцэтгэнэ.
Зорчигч тээврийн “Драгон” төвийг 2023 оны наймдугаар 24-нд Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ийн агуулахын талбай руу нүүлгэсэн бөгөөд орон нутгийг зорих иргэд дээрх талбайгаас зорчиж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.