БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү тэргүүтэй төлөөлөгчдийг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Элчин сайд Ким Жун Гүд талархал илэрхийлэн, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Монгол Улсын Засгийн газраас метро байгуулах төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажилд олон улсын нээлттэй тендер зарлах бодлого баримталж буй. Энэ хүрээнд арванхоёрдугаар сард тендер зарлана. Үүнтэй холбоотойгоор БНСУ-аас туршлага судлан, туслалцаа авахад таатай байх болно” хэмээсэн юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, цаашид Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын төдийгүй Улаанбаатар, Сөүл хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Энхбаяр: Сүүлийн үед асар их мөгийг цутгаж байна хэвлэл мэдээлэл рүү !!! 2023-11-08

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина 2023-11-08

“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ 2023-11-09

Нэг аяга cүү кальцийн өдрийн хэмжээний 28 хувийг хангадаг 2023-11-10

Зарим чиглэлийн хот хоорондын тээвэр хуучин "Драгон" төвөөс явахаар боллоо 2023-11-12

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Улаанбаатар хоттой бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв. 2023-11-12

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс ДӨРВӨН тамирчин дэлхийн аварга болов.  2023-11-12

ONDO дэлхийн хаанаас ч дуудлага хийх боломжтой. 2023-11-13

“Мотив” хамтлаг тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана 2023-11-13

Баруун болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2023-11-13

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо 2023-11-17