БНСУ-д 13:10-13:35 цагийн хооронд нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй

БНСУ-д 13:10-13:35 цагийн хооронд нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй

Өнөөдөр 13:10 цагаас 13:35 цагийн хооронд Солонгост нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй. 
Учир нь БНСУ-д өнөөдөр элсэлтийн шалгалт авч байна. 
Өглөөнөөс эхлэн Солонгосын сургуулиудын ойролцоо цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын албаныхан бэлэн байдалтай ажиллаж байна. 
Солонгос сурагчдын хувьд төгсөх шалгалт гэдэг "хамгийн том" шалгалт. Ер нь Солонгос орон даяараа хүлээн зөвшөөрөгдсөн "хамгийн том шалгалт" гэж тодотгоход буруудахгүй болов уу.
Тийм ч учраас англи хэлний сонсголын шалгалтын үеэр сурагчдын анхаарал сарнина гэж онгоц нисэж, буухыг хориглоод байгаа юм. 
Буух гэж байгаа онгоцууд ойролцоогоор 30 минут орчим агаарт хүлээнэ гэсэн үг.

Үүгээр зогсохгүй замын түгжрэл үүсч сурагчдыг шалгалтаас нь хоцрохоос урьдчилан сэргийлж ихэнх албан байгууллага 10:00 цагт ажлаа эхлүүлнэ.
Бага ангийн сурагчлын хичээл ч гэсэн 10:00 цагт орж эхэлнэ.
Энэ тэнд цагдаа, онцгой байдлынхан бэлэн байдалтай байж, хоцорч буй сурагчдыг яаралтай хүргэж өгөх үүрэг гүйцэтгэнэ.
Мотоциклтэй иргэд нэгдэн хоцорч буй сурагчдыг хүргэж өгч туслахаар энд тэндгүй бэлэн байдалтай байна.
Доод ангийн сурагчид нь өглөө эрт сургууль дээрээ цугларан төгсөх ангийнхандаа шалгалтаа амжилтаа өгөхийг хүсэн дуу дуулж, урам зориг өгдөг.
Өнөөдөр Солонгосын 504.588 сурагч элсэлтийн шалгалтаа өгч, дарааллын тоогоор их сургуульд элсэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.