Өмнөд Солонгос, Японы удирдагчид уулзжээ

Өмнөд Солонгос, Японы удирдагчид уулзжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзах үеэрээ хоёр орон нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Юн Сог Ёлийн засаг захиргаа энэ оны гуравдугаар сард дайны үед албадан хөдөлмөр эрхэлсэн солонгосчуудын хохирлыг Японы компаниудын оролцоогүйгээр барагдуулах шийдвэр гаргасны дараа Сөүл, Токио сэв суугаад байсан харилцаагаа сайжруулахыг зорьж буй энэ үед хоёр улсын удирдагчид Сан-Франциско дахь зочид буудалд уулзжээ. Энэ нь он гарсаар тэдний хийж буй долоо дахь уулзалт болж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, энэ жил бүх түвшний уулзалт хэлэлцээ идэвхжиж, засгийн газар хоорондын зөвлөлдөх байгууллагуудын үйл ажиллагаа сэргэснээр хоёр талын хамтын ажиллагаа гүнзгийрч байна хэмээгээд, аюулгүй байдлын бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, Гадаад хэргийн дэд сайд нарын яриа хэлэлцээг сэргээн үргэлжлүүлснийг цохон тэмдэглэжээ.

“Цаашид манай хоёр улс салбар бүрд, тэр дундаа эдийн засгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтаар нягт харилцах боломжийг бүрдүүлэхийн тулд миний бие Ерөнхий сайд К.Фүмиотой үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

К.Фүмио хариу мэдэгдэхдээ, талууд энэ онд долоо дахь удаагаа уулзаж байгааг мөн онцлон дурдаад, Энэтхэгт болсон өмнөх дээд хэмжээний уулзалтаас ердөө хоёр сарын дараа уулзаж байгаагаа тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн Израилаас иргэдээ татан авахад Өмнөд Солонгос, Япон нягт хамтран ажилласанд явдалд баяртай байгаагаа илэрхийлжээ.

“Миний бие Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой өнөөг хүртэл улс төр, аюулгүй байдлын баталгаа, эдийн засаг, соёл зэрэг олон салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Эдгээр алхмыг цаашид улам ахиулна гэдэгт найдаж байна” гэж К.Фүмио хэлсэн байна.

Түүнчлэн дэлхий ертөнц түүхэн эргэлтийн цэг дээр ирээд байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, дэлхий нийтийг хуваагдал, зөрчилдөөн бус, харин хамтын ажиллагаанд чиглүүлэн манлайлахын төлөө байгаагаа илэрхийлээд, Япон, Өмнөд Солонгос улсууд энэ тал дээр түншийн хувиар хамтран ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д 13:10-13:35 цагийн хооронд нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй 2023-11-16

БНСУ-д 60-аас дээш насны иргэдийн ажил эрхлэлт эрчимтэй нэмэгдэж байна 2023-11-16

Hyundai компани спорт загварын цахилгаан машинаа танилцуулжээ 2023-11-17

Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр туршжээ 2023-11-17

БНАСАУ, ОХУ хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ 2023-11-17

Өмнөд Солонгос, Японы удирдагчид уулзжээ 2023-11-17

"Samsung” өөр хэлээр ярьдаг хүн рүү залгах боломжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна 2023-11-17

БНСУ-ын “Korea open Ssireum 2023” наадмын олон улсын төрөлд харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ. 2023-11-18

БНСУ-д нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох хууль батална 2023-11-20

БНСУ, Монгол Улс xовор металл нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хороо байгуулаа. 2023-11-20

БНСУ-д хуурамч бүтээгдэхүүн худалдсан нөлөөлөгч эмэгтэйд хатуу ял оноожээ 2023-11-21