Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр туршжээ

Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр туршжээ

Умард Солонгос дунд зайн тусгалтай шинэ төрлийн баллистик пуужинд ашиглахад зориулан шинээр бүтээсэн хатуу түлшт хөдөлгүүрүүдийг газар дээр амжилттай туршлаа гэж тус улсын төрийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

Умард Солонгосын төрийн мэдээлийн агентлагийн /KCNA/ мэдээлснээр, хөдөлгүүрүүдийн техникийн үзүүлэлтүүдийг шалгахын тулд нэг, хоёрдугаар угсрааны хөдөлгүүрүүдийг бямба, мягмар гарагт туршсан байна.

“Эхний болон хоёрдугаар угсрааны тийрэлтэт хөдөлгүүрүүдийн анхны туршилтууд амжилттай болж, хүчин чадал ихтэй, хатуу түлшээр ажилладаг, солонгос загварын хөдөлгүүрийн техникийн шийдэл, үйлдвэрлэлийн технологийн найдвартай, бат бөх байдлыг дахин баталлаа. Энэхүү туршилт нь дунд зайн тусгалтай шинэ төрлийн баллистик пуужингийн системийн хөгжүүлэлтийг хурдасгах найдвартай баталгаа болсон” гэж KCNA мэдээлжээ.

Олон улсын зүгээс зэмлэн буруушааж буйг үл харгалзан Пёньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор хориглосон цөмийн болон пуужингийн хүчин чадлаа бэхжүүлэхийг эрмэлзсээр байгаа юм.

"Хвасон-17” тив алгасагч баллистик пуужинг хөөргөх өнгөрсөн оны туршилт амжилттай болсныг тохиолдуулан “пуужингийн салбарын өдөр”-ийг тэмдэглэхээр болсноо Умард Солонгосын тал энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын дараа Пёньян Оросын технологийн туслалцаатайгаар цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгаа бололтой. Хоёр улсын удирдагчид есдүгээр сард уулзсан билээ. 

Умардын тал уг хиймэл дагуулыг энэ оны тав, наймдугаар сард хөөргөсөн боловч амжилтгүй болж, улмаар 10 дугаар сард дахин хөөргөнө гэж мэдэгдсэн юм. Гэвч өнгөрсөн сард ийм оролдлого хийгээгүй бөгөөд ямар шалтгаанаар хойшлогдсон, хэзээ хөөргөх талаар Умардын талаас ямар нэг мэдээлэл гаргаагүй байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д согтуугаар машин жолоодож осол гаргасан Монголын иргэнд 15 сая воны торгууль ноогдуулжээ. 2023-11-13

БНСУ-д хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй визний төрлүүд 2023-11-16

БНСУ-д 13:10-13:35 цагийн хооронд нэг ч онгоц газардаж, хөөрөхгүй 2023-11-16

БНСУ-д 60-аас дээш насны иргэдийн ажил эрхлэлт эрчимтэй нэмэгдэж байна 2023-11-16

Hyundai компани спорт загварын цахилгаан машинаа танилцуулжээ 2023-11-17

Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр туршжээ 2023-11-17

БНАСАУ, ОХУ хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ 2023-11-17

Өмнөд Солонгос, Японы удирдагчид уулзжээ 2023-11-17

"Samsung” өөр хэлээр ярьдаг хүн рүү залгах боломжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна 2023-11-17

БНСУ-ын “Korea open Ssireum 2023” наадмын олон улсын төрөлд харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ. 2023-11-18

БНСУ-д нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох хууль батална 2023-11-20