"Samsung” өөр хэлээр ярьдаг хүн рүү залгах боломжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна

"Samsung” өөр хэлээр ярьдаг хүн рүү залгах боломжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна

“Samsung” компани “Galaxy AI”-ийн шинэ эрин үе ирж байна гэж мэдэгджээ.  Тус компани нь “Galaxy S24” болон “Galaxy S24 Ultra”-г “iPhone 15 Pro Max”-ийн эсрэг “Samsung”-ийн нууц зэвсэг болно гэж үзэж байгаа юм. “Samsung” хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчидтэй хамтран ажилладаг тул “Galaxy” утаснууд нь  хиймэл оюун ухаантай байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.  

“Samsung”  мөн өөр хэлээр ярьдаг хүн рүү залгах боломжийг олгох шинэ хиймэл оюун ухааны орчуулгын дуудлагын функцийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.  “Samsung Research”-ийн бүтээсэн хиймэл оюун ухааны загвар болох “Samsung Gauss” нь и-мэйл бичих, баримт бичгийг нэгтгэн дүгнэх, агуулгыг орчуулах зэрэг ажлуудыг хөнгөвчлөх замаар ажлын үр ашгийг дээшлүүлэх боломжтой аж. “Samsung” мөн  “Qualcomm Snapdragon 8 Gen 3”-д суурилуулсан хиймэл оюун ухаанаар ажилладаг 200MP камерын видео функцуудыг  “Galaxy S24 Ultra”-д суулгахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.