Онцгой байдлын албанд есөн жил ажилласан алба хаагчдад хоёр өрөө байр өглөө

Онцгой байдлын албанд есөн жил ажилласан алба хаагчдад хоёр өрөө байр өглөө

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аян өрнүүлж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, дуудлага хүлээн авагч, О.Мядагсүрэн нарын гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг хүлээлгэн өглөө.

Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш 9 дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

Энэхүү аяныг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас дэмжин хамтран ажилласан юм.

Дашрамд дурдахад, 2022 онд “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаагийн гэр бүлийг хоёр өрөө байртай болгосон билээ.


https://nema.gov.mn/n/149222
Нийслэлийн Онцгой байдлын газар
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

IFJ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг уриаллаа 2023-12-12

БНСУ, БНХАУ-дад манай улсад бүртгэгдсэнтэй ижил вирус бүртгэгдэж байна 2023-12-12

БНСУ-ын "KOREAN SECURITIES DEPOSITORY" -д албан уулзалт хийлээ 2023-12-12

Сэтгүүлч Н.Өнгөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор болжээ. 2023-12-12

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргалаа. 2023-12-13

Онцгой байдлын албанд есөн жил ажилласан алба хаагчдад хоёр өрөө байр өглөө 2023-12-13

18 ЖИЛИЙН ӨМНӨ ҮЙЛДЭГДСЭН ОНЦ НОЦТОЙ ХОЁР ХЭРГИЙГ НӨХӨН ИЛРҮҮЛЖЭЭ 2023-12-13

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй 2023-12-13

С.Батдөл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ 2023-12-13

Хэрэглэгчдэд ялгавартай нөхцөл тавихгүйгээр үйлчлэх мэдэгдэл хүргүүлжээ 2023-12-13

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 2023-12-14