Сэтгүүлч Н.Өнгөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор болжээ.
Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, 12 дугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр /2023.12.12/ болж үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ. Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, "Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилье гэсэн өмгөөлөгчдийн саналыг хүлээж авалгүй үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. Бага насны хүүхдийг асран хамгаалахтай холбоотой хүүхдийн эрхийн зөрчил мөн мөрдөн шалгах ажиллагаанд ерөнхий шүүгч саад учруулсан гэж үзсэн нөхцөл байдлыг авч хэлэлцсэнгүй. Иймд өмгөөлөгч нарын зүгээс дахин гомдол гаргана. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал сайнгүй байгаа. Түрүүгийн шүүх хуралд прокурор шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул энэ удаагийн шүүх хуралд өөр шүүгч оролцсон" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.