БЗД-ийн татварын хэлтсийн өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө хураан авжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийг баривчилж, цагдан хорьсон байна.
Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээрэрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ирлээ. Б.Батсүх нь энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан бөгөөд компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. АТГ-ын мөрдөн байцаагчид Б.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ https://zindaa.mn/36dl
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.