БНСУ-ын сайн дурын дөчин гишүүн Монгол Улсад ажиллана.

БНСУ-ын сайн дурын дөчин гишүүн Монгол Улсад  ажиллана.

БНСУ-ын “Сөүл хотын залуучуудын сайн дурын хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Continental” зочид буудалд болов. БНСУ-ын Сөүл хотын Захирагчийн албанаас томилогдсон 40 сайн дурын гишүүн Монгол Улсад гурван сарын хугацаанд ажиллана.

Төслийн Монгол дахь менежер Г.Шинэтулга хэлэхдээ “Монголд эхлүүлж буй сайн дурын үйл ажиллагааг Ерөнхий боловсролын хоёр сургууль болон их, дээд сургуулийн оюутан, сурагчидтай хамтран зохион байгуулна. Цаашид дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажиллах нь бидний зорилго. Сайн дурын багийнхан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт”, “Дэлхийн иргэний боловсрол” чиглэлээр гарын авлага боловсруулах, видео контент бүтээх, олон нийтэд зориулсан кампанит ажил зохион байгуулж, сургалтын орчныг сайжруулах болон бусад хамтын ажиллагааны боломжид хувь нэмэр оруулах зорилготой. Монголд ажиллах гурван сарын хугацаанд оюутан, сурагчидтай хамтарч ажиллаж, судалгаа хийж сурах бичгээ гаргана” хэмээв.

Эхний ээлжинд Сөүлийн 40 сайн дурын гишүүн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль, Монголын үндэсний их сургууль, Mongolia International University, лаборатори 23 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс таван байгууллагад ажиллана.

Мөн “Лантуун Дохио” төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр “Ид шидийн орон 1, 2” салбар дээр сайн дурын ажил зохион байгуулахаас гадна монгол сайн дурын гишүүдтэй хамтран туршлага солилцоно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын агаарын хяналтын бүс рүү Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрчээ. 2023-12-14

БНСУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд асанд 6 сая воны торгууль ногдуулсан байна 2023-12-15

БНАСАУ холын зайн тусгалтай тив алгасах баллистик пуужин харважээ. 2023-12-18

БНСУ-ЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАН САЙН ДУРААР НУТАГ БУЦАХ ХУГАЦААГ 2 САРААР СУНГАЛАА. 2023-12-18

БНСУ-ын Ерөнхийлөгч Тагнуулын газрын дарга, Гадаад харилцааны сайд нарыг шинээр томиллоо 2023-12-20

БНСУ-ын сайн дурын дөчин гишүүн Монгол Улсад ажиллана. 2023-12-20

БНСУ, АНУ, Японы агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ 2023-12-21

Ким Жөн Ун: Пёньян цөмийн дайралт хийхээс буцахгүй. 2023-12-21

БНСУ-ын жүжигчин Ли Сун Гюн машиндаа амиа хорлосон байдалтай олджээ. 2023-12-27

БНСУ-ын Ерөнхийлөгч төрөлт буурч байгааг олон талаас нь судалж шийдэх ёстой гэв 2023-12-28

Ким Жөн Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ. 2023-12-28