БНСУ-ын жүжигчин Ли Сун Гюн машиндаа амиа хорлосон байдалтай олджээ.

БНСУ-ын жүжигчин Ли Сун Гюн машиндаа амиа хорлосон байдалтай олджээ.

Оскарын шагналт "Parasite"  киноны жүжигчин Ли Сун Гюн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр мөрдөн байцаалтад байхдаа өнөөдөр /2023.12.27/ өглөө машиндаа амиа хорлосон байдалтай олджээ.

Цагдаа нар зорчигчийн суудал дээрээс нүүрсний хэлтэрхий олсон, одоогоор түүнийг амиа егүүтгэсэн эсэхийг тогтоогоогүй гэж мэдэгдсэн байна.

Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар И Сон Гюнь урьд шөнө гэртээ тэмдэглэл үлдээгээд гарч явсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хүлээн авсан байна. И Сон Гюнь нь өнгөрсөн 10 дугаар сард хар тамхины хэрэгт холбогдож, цагдаагийн газарт байцаагдаж байсан юм.

Түүний холбогдсон хэрэг нэлээд ярвигтай. И Сон Гюнийг шөнийн цэнгээний газар хар тамхи хэрэглэсэн гэж сэжиглэж байсан ч жүжигчин эр тухайн үед өөрт нь өгсөн зүйл мансууруулах бодис байсныг мэдээгүй гэдэг мэдүүлэг өгч байсан байна.

Мөн хэд хэдэн шинжилгээгээр түүнийг хар тамхи хэрэглээгүй, мөн тогтооход боломжгүй гэсэн хариу гараад байсан юм.

Шөнийн цэнгээний газрын ажилтан харин түүний эсрэг мэдүүлэг өгсөн. Жүжигчин И Сон Гюнь улмаар худал яриа шалгагч төхөөрөмж ашиглахыг хуульчаараа дамжуулж хүссэн байсан юм.

Энэ хэрэг Өмнөд Солонгост нэлээд шуугиан тариад байсан тул алдартай жүжигчин эрийн нэр хүндэд томоохон нөлөө үзүүлээд амжсан.

Энэ хэргийн эргэн тойрон дахь шуугианы улмаас 10 дугаар сард эхлэх байсан хэд хэдэн киноны зураг авалтаасаа халагдсан юм байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАН САЙН ДУРААР НУТАГ БУЦАХ ХУГАЦААГ 2 САРААР СУНГАЛАА. 2023-12-18

БНСУ-ын Ерөнхийлөгч Тагнуулын газрын дарга, Гадаад харилцааны сайд нарыг шинээр томиллоо 2023-12-20

БНСУ-ын сайн дурын дөчин гишүүн Монгол Улсад ажиллана. 2023-12-20

БНСУ, АНУ, Японы агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ 2023-12-21

Ким Жөн Ун: Пёньян цөмийн дайралт хийхээс буцахгүй. 2023-12-21

БНСУ-ын жүжигчин Ли Сун Гюн машиндаа амиа хорлосон байдалтай олджээ. 2023-12-27

БНСУ-ын Ерөнхийлөгч төрөлт буурч байгааг олон талаас нь судалж шийдэх ёстой гэв 2023-12-28

Ким Жөн Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ. 2023-12-28

БНСУ-ын нийслэл Сөүл хотод их хэмжээний цас орохыг өнөөдөр анхаарууллаа. 2023-12-30

БНСУ-ын АН-ын дарга Ли Жэ Менийг иргэдтэй уулзах үеэр биед нь халджээ 2024-01-02

БНСУ-ын нийслэлд Сөүл хотод 40 жил ороогүй их цас унажээ 2024-01-02