БНСУ-ын Ерөнхийлөгч төрөлт буурч байгааг олон талаас нь судалж шийдэх ёстой гэв
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр дэлхийд сүүл мушгиж байгаа төрөлтийн асуудлыг хөндсөн байна.
Тэрбээр төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар анхаарч ажиллах ёстой гэж мэдэгдсэн юм.
Сүүлийн үеийн судалгаагаар Өмнөд Солонгост шинээр мэндэлж байгаа нярайн тоо улсын нийт хүн амтай харьцуулахад 0.7 хувь болж буурсан нь одоогийн 51 сая хүн амыг бууруулахгүй байх 2.1 хувиас хэт доогуур үзүүлэлт юм.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль Засгийн газрыг судлаачидтай хамтарч ажиллаж, төрөлт буурахад боловсрол, хөдөлмөрийн зах зээл зэрэг нийгэм, эдийн засгийн салбарууд яаж нөлөөлж байгаа, үндэстэн даяар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлбэл төрөлтийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Мөн ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд Засгийн газрын агентлаг бүрийн оролцоо, үйл ажиллагаа чухал гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.