Өнөө өглөө шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

Өнөө өглөө шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллав. Тус Ажлын дэд хэсэг нь гэрээний дагуу нийлүүлэгдэх автобусыг чанар, стандартад нийцүүлэн хүлээн авах ажилд дэмжлэг үзүүлэх, холбогдох заавар, зөвлөмжөөр хангах, хяналт тавих үүрэгтэй юм. Тодруулбал, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Мөн автобуснуудыг Улаанбаатар хотод ирсний дараа мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх юм.

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Авто замын өгсүүр, уруу хэсэгт давс, бодис цацах, явган замуудад дайрга дэвсэх ажил үргэлжилж байна 2023-12-21

Туул голын мөсөнд цөмөрсөн автомашинуудыг татан гаргажээ 2023-12-21

2024 онд хамгийн аз одтой байх ордууд. 2023-12-27

Монгол улсын иргэд АНЭ улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой 2023-12-27

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2023-12-27

Өнөө өглөө шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө. 2023-12-28

Маргаашаас эхлэн бүх нийтээр 4 хоног амарна 2023-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа 2023-12-28

Гацуур модыг алим, самар зэргээр чимдэг байжээ. 2023-12-29

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ 2023-12-30

Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана 2023-12-30