Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана

Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана

Нийслэл Улаанбаатар хотод удахгүй шинэ автобуснууд ирнэ. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн албанаас автобусны тендерт шалгарсан Хятадын "Yutong Bus" компанитай худалдан авах гэрээгээ энэ долоо хоногт албан ёсоор баталгаажуулсан байна. Нийт 600 нийтийн тээврийн автобус авахаар гэрээлсэн юм. Эхний ээлжийн автобусууд орон гарахаас өмнө төлөвлөж байгаа аж. Ингээд 600 автобусыг 2024 оны нэгдүгээр сардаа багтаан бүгдийг нь авахаар төлөвлөжээ.

Шинэ автобус ирэхтэй зэрэгцэн нийтийн тээврээр зорчдог автобусны картыг шинэчилнэ гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэгджээ.

Тэрээр "Нийтийн тээврээр зорчдог автобусны картыг 2024 оны хоёрдугаар сарын 1-ээс өөрчилнө. Ахмад настнууд өдөржингөө ямар ч хязгааргүй зорчдогийг хязгаарлана. Автобусны картыг шинээр нэвтрүүлэх программ хангамжийн тендер зохион байгуулна.

Ахмадуудад, оюутнуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, доноруудад өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчдог карт олгоно. Дөрвөөс илүү гарсан төлбөрөө төлдөг байх зохицуулалтыг хийнэ. Өдрийн нэг хүний зорчих лимит нь 1000 төгрөг байх картаа худалдаж аваад зорчиж болно.

Бие даасан цэг 100, бие даагаагүй цэг 100-200 гаргаж, шинэ картаа худалдах ажлыг хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлнэ. Бүх юм шударга зарчмаар явагдана. Автобусанд орж ирж байгааг хүн бүр картаа уншуулж орж ирнэ. Карт уншаагүй тохиолдолд дохио өгдөг системийг бүх автобусанд суурилуулахаар болсон" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хэрлэгчимэг Баатар 2023-12-30 10:49:21
Карт борлуулах цэгтэй ажилтан авах уу....
Д ангилалтай мэргашсэн жолооч бн аа ажилд авах уу
Хэрлэгчимэг Баатар 2023-12-30 10:48:10
Карт борлуулах цэгтэй ажилтан авах уу

Өнөө өглөө шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө. 2023-12-28

Маргаашаас эхлэн бүх нийтээр 4 хоног амарна 2023-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа 2023-12-28

Гацуур модыг алим, самар зэргээр чимдэг байжээ. 2023-12-29

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ 2023-12-30

Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана 2023-12-30

Н.Учрал: Тулаад ирсэн зовлонг туулаад гарах нь хүний зөвхөн дотоод сэтгэлд байдаг шүү. 2023-12-30

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд! 2023-12-30

БНСУ-ын “SMART ENERGY PLATFORM” нэгдэлтэй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-12-30

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашинуудыг ирэх онд замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2023-12-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ 2024-01-01