Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль   гардууллаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбартаа манлайлан ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль олголоо.

Хөдөлмөрийн баатар цолоор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсанг шагналаа. Зохиолч Ч.Галсан 1943 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төрсөн. 1968 онд Ардчилсан Германы Лейпциг хотын их сургуулийн герман хэл, утга зохиолын анги төгсөж багш болжээ. 1960-аад оноос шүлэг бичиж эхэлсэн.

Зохиолч, сурвалжлагч. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан эрхлэх болсон. 1992 онд А.Ф. Шамессогийн нэрэмжит шагналыг “Тува” туужаараа, 1995 онд шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу өндөрлөх цагаар” номоороо, 2002 онд “ Аянгат цагийн тууж” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ.

Тэрбээр “Хөдөлмөр гэдэг хүний амьдралын уг үндэс юм. Би хар багаасаа аав ээжийгээ дагаад хөдөлмөрлөж сурсан хүн. Мод тарьж, ном бичиж юм юм руу зүтгэсний хүчинд 80 насны босгон дээрээ Хөдөлмөрийн баатар гэх цолыг хүртсэндээ хэмжээлшгүй их баярлаж байна. Эх орондоо баярлалаа. Монгол түмэн минь ажил хөдөлмөрөө сайн эрхэлцгээ. Бид яаж ажиллана амьдрал маань тэгж л харагдана шүү дээ” гэв.

  • Гавьяат эдийн засагч цолоор Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Ц.Рэнцэндагва,
  • Гавьяат тээвэрчин цолоор Гол мөрний ахмад тээвэрчдийн холбооны тэргүүлэгч, ахмад тээвэрчин Б.Гонгор,
  • Гавьяат тамирчин цолоор ширээний теннисний “Оч” клубийн багш, дасгалжуулагч Б.Отгонжаргал, “Монгол Алтай” клубын гишүүн, уулын спортын тамирчин Б.Элбэгжаргал,
  • Гавьяат багш цолоор нийслэлийн “Логарифм” сургуулийн бага ангийн багш Г.Лхагва, Дархан-Уул аймгийн “Дархан-Өргөө” коллежийн ахмад багш О.Ажигцэрэн, 
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Л.Амарсанаа,
  • Байгаль орчны гавьяат ажилтан цолоор “Буян-Од” компанийн захирал В.Буянтогтох,
  • Гавьяат барилгачин цолоор “Баганат-Өргөө” компанийн захирал О.Батсайхан, “Уран Охид” компанийн захирал Р.Дариймаа,
  • Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хүүхдийн зохиолч О.Сундуй, “Улирал ба зохиолч” сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэн,
  • Хүний гавьяат эмч цолоор “Бурхан Андууд” хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр,  
  • Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, “Гэрэлтүүлэг” компанийн захирал А.Ганхуяг,
  • Гавьяат жүжигчин цолоор УДБЭТ-ын гоцлол О.Хүрэлбаатар нарыг шагнав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2024 онд хамгийн аз одтой байх ордууд. 2023-12-27

Монгол улсын иргэд АНЭ улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой 2023-12-27

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2023-12-27

Өнөө өглөө шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө. 2023-12-28

Маргаашаас эхлэн бүх нийтээр 4 хоног амарна 2023-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа 2023-12-28

Гацуур модыг алим, самар зэргээр чимдэг байжээ. 2023-12-29

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ 2023-12-30

Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана 2023-12-30

Н.Учрал: Тулаад ирсэн зовлонг туулаад гарах нь хүний зөвхөн дотоод сэтгэлд байдаг шүү. 2023-12-30

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд! 2023-12-30