“Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ.

“Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ.

“Скай Резорт” цанын баазад болох энэхүү наадмаар 50 метрийн урттай мөсөн гулгуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12 метрийн өргөнтэй, 22 метр урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай монгол цасан баримал барих аж.

Түүнчлэн 400-500 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай 4000 ам м талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам болж буйгаараа онцлогтой. Зөвхөн Монголд бүртгэлтэй мазаалай баавгайн тоо толгой 2023 онд 52 бүртгэгдсэн. Дэлхийн нэн ховорт тооцогдох энэхүү баавгайн төрлийг хамгаалах, тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго аж. Наадмын гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушийг дүрсэлсэн 5 метр өндөр цас мөсөн баримал бүтээж, мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох юм.

Түүнчлэн тайз дэлгэц, мөс, цасан задгай театр, тайзтай байх бөгөөд наадмын үеэр соёл урлагийн тоглолт, үзүүлбэр толилуулна. Уг наадмыг цаашид дотоод, гадаадын жуулчдыг татах гол эвент болгохоор зорьж байгаа аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.