Х.Баттулга: Би сонгуульд нэр дэвшихгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзлаа. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж, эргэн харах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийнхээ үеэр "Би сонгуульд нэр дэвшихгүй" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Төмөр зам бол Монгол түмний бахархал. Гадаадын хөрөнгө оруулалтгүй хийсэн бүтээн байгуулалт. Мухар төмөр зам биш. Говийг эзэнжүүлсэн, эдийн засгийн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Энд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.